Нүүр/Нэгдэх

Холбоонд нэгдээрэй

СДМОХ нь 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн салбар холбоондоо идэвх санаачилгатай, хариуцлагатай, багаар ажиллах чадвартай, оюутан залуучуудын хөгжилд хувь нэмэр оруулах хүсэлтэй шинэ гишүүдийг урьж байна.

Элсэх хүсэлт бөглөх ↓

Салбар холбооны гишүүн болсноор:

Сурч, хөгжих боломж

Манлайлал, харилцаа, багаар ажиллах, төсөл хөтөлбөр боловсруулах, арга хэмжээ зохион байгуулах болон бусад ур чадвараа хөгжүүлнэ.

Шинэ хүрээлэл, хамтын ажиллагаа

Монгол Улсын өнцөг булан бүрийн идэвхтэй оюутан, залуустай танилцаж, туршлага солилцон хамтран ажиллана.

Арга хэмжээ, төсөл хөтөлбөрт оролцох

Салбар холбоо болон Төв холбооноос зохион байгуулах сургалт, уулзалт, нөлөөллийн арга хэмжээ, төсөл хөтөлбөрт оролцоно.

Санал санаачилгаа хэрэгжүүлэх

Орон нутаг, дүүргийн оюутан, залуучуудад тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, шийдэл боловсруулан санаачилга хэрэгжүүлнэ.

Орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах

Аймаг, дүүргийнхээ оюутан, залуучуудын оролцоог нэмэгдүүлж, тэдний дуу хоолойг шийдвэр гаргагчдад хүргэнэ.

Туршлага, карьерын хөгжил

Бодит төсөл, арга хэмжээний зохион байгуулалтад оролцож, манлайлал, зохион байгуулалтын туршлага хуримтлуулна.

Оролцоо, амжилтаа баталгаажуулах

Идэвхтэй оролцсоноор батламж, сертификат болон бусад хөгжлийн боломжид хамрагдана.

Та хаана сурч, амьдарч байгаагаас үл хамааран өөрийн орон нутаг, дүүрэгтээ эерэг өөрчлөлт бүтээх хүсэлтэй бол салбар холбооны гишүүнээр элсэх боломжтой.

Өнөөдөр нэгдэж, маргаашийн өөрчлөлтийг хамтдаа бүтээцгээе!

Элсэх хүсэлт

* тэмдэгтэй асуултыг заавал бөглөнө.

Хүйс *